Монголд “Цэнхэр халим” тоглоомоор 300 гаруй хүүхэд тоглосон байжээ

Сэтгүүлчийн үг

Цахим орчин нэг нэгэндээ даалгавар өгч улмаар амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” тоглоомыг таслан зогсоох ажлыг цагдаагийн байгууллагаас хийж холбоотой цахим хуудаснуудыг хаасан байна. Шалгалтын явцад ЕБС-ын сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд тоглоомд нэгдэн ямар нэгэн байдлаар эхний даалгавруудыг биелүүлж биедээ гэмтэл учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрчээ.

Харин даалгавар өгч чиглүүлж байсан этгээд тоглоомоос гарах үр дагаврыг ухамсарлаагүй өсвөр насны хүүхэд байжээ.

Тэрээр “Эхлээд сонирхоод “Цэнхэр халим” нэртэй цахим хаяг нээсэн. Гэтэл богинохон хугацаанд олон дагагчтай болсон. Даалгавруудыг нь интернэтээс харж хэлдэг байсан. Энэ хугацаанд 300 гаруй даалгавар авагчтай болсон” гэж мэдүүлжээ.

Түүний хохирчогдын нэг нь 12 настай охин бөгөөд “ Чиглүүлэгч сүрдүүлж даалгавар өгдөг байсан” хэмээжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    zochin [103.229.123.xxx]

    etseg ehiin buruu 14 nas hureegui huuhded tsahim hayag neej uguh esgui hentei nzlaj bgaag ni ch hyanah baitugai hooloo idsen uu gedgiig ni medehgui bj neg l ih orchin veiin humuus

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?