Дарханы замд осол гарч гурван хүн амиа алджээ

Сэтгүүлчийн үг

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sanata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч С/53 настай эрэгтэй, О/37 настай эмэгтэй/, А/34 настай эмэгтэй/ нарын 3 хүний амь нас хохирсон байна.

Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?