С.Нарангэрэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Сэтгүүлчийн үг

МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байна.Тэд өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, Бага чуулганд нэрийг нь оруулах юм. Улмаар Бага чуулганаас батламжлагдсан эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр СЕХ-нд бүртгүүлэх юм.

Тэгвэл Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, нЭрдэнэцогт, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарыг Бага чуулган руу оруулж нууц санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлээд байсан С.Нарангэрэл тодорхойгүй шалтгаанаар нэрээ татсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?