С.Ганбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд бид МАХН-ыг дэмжиж оролцож байгаа

Сэтгүүлчийн үг

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудалтай холбоотой СЕХ-оос гаргасан шийдвэрийн талаар МАХН өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАНАН дамжсан бохир бүлэглэл энэ сонгуулийг мөнгөний сонгууль болгох гэж байгаатай цаашдаа ч тэмцэж Ерөнхийлөгчийн сонгуульд дараагийн хүнээ нэр дэвшүүлнэ хэмээн мэдэгдлээ.

Гавьяат хуульч Ц.Шаравдорж: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг Сонгуулийн тухай хуулийн 143.1.2 бол нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн байгаа. Ямар шаардлага хангаагүй гэдэг нь тодорхой биш.

Хуулиараа бид Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оролцъё гэсэн. Биднийг оруулаагүй.

Хүч нэмэгдүүлсэн, сүүлдээ засгийн газрын байрыг улс төрчдийн дохио зангаагаар төрийн байгууллагууд яаж ажилладаг болсон гэдгийг харуулж байна. Монголын ард түмний сонгох сонгохдох эрхийг үгүйсгэж байгаа явдал" гэлээ.

С.Ганбаатар: Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэдний ялах ганцхан арга бол хуулийг гуйвуулж сонгуульд оролцуулахгүй байх. Аваргыг ялж аварга болдог. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан.

Хоёрдугаарт Эх орончдын эвсэл, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж 2017 оны сонгуульд бид ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Бид МАНАН-гийн эсрэг үүнийг хийнэ.

МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш. Тэдний дээр байгаа ОУВС, Рио тинтогийн удирдлагууд Монгол улсын төр барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр нийт ард иргэд ирж, эрх баригчдын увиагүй үйлдлийг илчилж, хуулийн дагуу жагсаал цуглаанаа хийнэ гэдгээ мэдээлж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа. Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" хэмээн уриалав.

Эдийн засагч Т.Баярхүү: 1990 оноос хойш бид нэг л буруу юм руу орчихлоо гэдгийг хүн бүр мэдэж байна. Эх орон эвслээс Н.Энхбаярыг дэмжиж ажиллаж байгаа шалтгаан нь 65 суудалтай намаас шийдвэртэй зүйл хийх болов уу гэж харсан. Үндэсний хуулийн өөрчлөлтийг хийх нэрээр байнга өөрсдийгөө сонгуулж байх дэглэм үүсгэчихлээ. Энэ бол МАНАН бүлэглэлийн нэгдүгээр ял. 2009 оноос хойш Монгол Улс хоёр тэрбум долларын өртэй байж байгаад 2016 онд 24 тэрбум долларын өртэй болчихсон байгаа. Нэг доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед авсан өр. Ирээдүйд бид аваагүй 30 их наядын өрөнд орчихоод байгаа учир бид энэ хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Тиймээс үүний тулд эцсийг нь хүртэл тэмцэхээс өөр арга байхгүй.

Эх сурвалж:өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?