ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг 24-нд хэлэлцэхээр боллоо

Сэтгүүлчийн үг

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Учир нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийгдэж улмаар Төсвийн тодотголын хуулийг дагаж баталсан УИХ-ын тогтоол батлагдсан. Тэгэхдээ тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, хөрөнгө оруулагчдад халтай заалт орсон гэж ОУВС-нд зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргасан байдаг.

Учир нь Төсвийн тодотголыг дагалдуулж, “Оюутолгойн” шууд гадагшаа гарч байгаа мөнгийг Монголоор дамжуулдаг болох агуулгатай тогтоолын төслийг баталсан юм.

Зарим хөрөнгө оруулагчдаас гомдол гаргасны дагуу ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгч, ОУВС-д хамрагдахыг хойшлуулсан юм.

Тиймээс ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монгол Улсын засгийн газрын хүсэлтийг энэ сарын 24-ний өдөр хуралдан, шийдэхээр товоо зарлажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?