Францын хамгийн залуу ерөнхийлөгч Елисейн ордондоо 5 жил суурьшина

Сэтгүүлчийн үг

Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч 39 настай Эммануэл Макрон энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, Елисейн ордондоо ирж суурьшсан байна.

Өглөө 9.30 – 12.30 цаг хүртэл Ерөнхийлөгч хуучин амьдардаг байсан гэрээсээ гараад Елисейн ордонд ирэх бүхий л үйл ажиллагааг францын телевизүүд шууд дамжуулж, аюулгүй байдлыг нь 1500 гаруй цагдаа, цэргийн хүчнийхэн хангажээ.

Эммануэл Макрон “Алхацгаая” уриан дор нэг жилийн өмнө сонгуулийн ажлаа эхлэж байхдаа асар их доромжлол, үл итгэх, үгүйсгэх, хувийн амьдралыг нь дайран доромжлох олон саад бэрхшээлийг даван туулж ухаалаг, дайчин, зоримог зангаараа өөрийн ирээдүйг гэгээлгээр харж, өөртөө итгэлтэй явж чаддаг гайхалтай зан чанар нь олон мянган францчуудын хайрыг татаж өөртөө нэгтгэж чадсан юм.

Францчууд бусдын хайр сэтгэл, хувийн амьдралыг шүүх нь бага боловч нэр дэвшигч Мари Лэ Пэн түүний гэр бүл, хайр сэтгэл рүү нь байнга давшиж байсан гэдэг.

Гэвч залуу ерөнхийлөгч өөрөөсөө 25 насаар эгч Брижиттэй 20 жилийн амьдралаа холбохдоо (хуримаа хийгээд 10 жил болсон) нэг ч өдөр өөр бүсгүйд сэтгэл алдарч яваагүй хэмээжээ. Тэрээр эхнэрийнхээ гурван хүүхдийг өөрөөрөө овоглож, долоон ач зээгийн хамт Елисейн ордонд таван жил суухаар боллоо.

 

Франц орныг Хэнри IV хаан, Луи XIV хаан, Наполеон I, Наполеон III зэрэг гарамгай, дайчин залуус удирдаж, үндсээр нь өөрчилж дэлхийд нэр цуугаа мандуулж байсан түүх бий. Эммануэл Макроныг ч асар их ирээдүй, их өөрчлөлт хүлээж байгаа гэдэгт Францын ард түмэн итгэлтэй байгаа билээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Энэ үнэхээр тууштай залуу байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?