Мун Жэ Ин: БНАСАУ пуужин харвасан нь дэлхий дахинд заналхийлж байгаа явдал

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ өнөө өглөө пуужин харван туршсаныг Солонгосын хойгийн энх амгалан байдалд заналхийлж байгаа алхам гэлээ.

“Киодо” агентлаг энэ тухай уламжиллаа. БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөд зогсохгүй Солонгосын хойгийн энх амгалан байдалд шууд заналхийлж байгаа явдал. Бид энэ үйлдлийг эрс зэмлэн буруушааж байна” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Японы Засгийн газрын мэдээлж байгаагаар БНАСАУ Кесон гацаа орчмоос шинэ төрлийн баллистик пуужин харважээ. Пуужин 800-аад километр алс нисэж, Японы нутаг дэвсгэрээс 400 километрийн зайд Япон тэнгист унасан байна.

Хэдийгээр пуужин ийнхүү тэнгист унасан ч пуужингийн нислэгийн өндөр 2 мянган километр давжээ. Хамгийн сүүлд Пхеньян энэ оны хоёрдугаар сард Кэсон гацаа орчмоос дундын зайны баллистик пуужин харвасан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?