Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүд нэгнээ хүнд гэмтээжээ

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч гишүүд нийлж хүн зодож гэмтээжээ. Тодруулбал, МАН-ын гишүүн, тус аймгийн ИТХ-ын гишүүн болох В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир нар ууж согтуурсан үедээ Өмнөговь аймгийн АН-ын гишүүн Ш.Баянбатын автомашиныг хааж зогсоогоод бүлэглэн зодсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн өдөр Ханбогд суманд хотоос төлөөлөгч нар очиж, зочдыг гаргаж өгөх үеэр В.Мөнхбат, Б.Эрдэнэ-Очир нар архидан согтуурсан байжээ. Хэрэг гардаг өдрөөс өмнө хохирогч Ш.Баянбат болон В.Мөнхбат нарын хооронд намын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол байсан бололтой. Ш.Баянбатыг төлөөлөгчдийг үдэж гаргаад төв рүү буцах үед В.Мөнхбат нь хар өнгийн “Лексус 570” маркийн машинаар түүний машиныг хааж зогсоожээ. Улмаар түүнийг буулгаж ирэн зодож эхэлсэн байна.

Хохирогч Ш.Баянбат бусдад зодуулсны улмаас маш хүнд гэмтэн, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, нүүр толгойн тус газартаа нийт 19 оёдол тавиулжээ. Улмаар хохирогчийн биеийн байдал хүнд, ухаан орохгүй байсан учир түүнийг Улаанбаатар хот руу ГССҮТ-д шилжүүлэн хэвтүүлсэн байна. Одоо тэрээр ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасагт гавлын яс цуурсан, тархины зөөлөн эд гэмтсэн гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй юм байна. Тэрээр ГССҮТ-д хүргэгдэж ирснээсээ хойш нүдний маш хүнд хагалгаанд орж, өнөөдрийг хүртэл ухаан ороогүй хэвээр байгаа аж.

Энэхүү хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн сэжигтнээр Өмнөговь аймгийн МАН-ын гишүүн В.Мөнхбатыг татан шалгаж эхэлжээ. Сэжигтнээр татагдаад буй В.Мөнхбат өмнө нь аймгийнхаа засаг даргыг зодож, эрүүл мэндээр хохироож байсан гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгөв.

Мөн одоогоос арваад жилийн өмнө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас ноолуур цуглуулж явсан ноолуурын ченжүүд сураггүй алга болсон хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Сураггүй алга болсон гэгдэх ченжүүдийн хэрэг өнөөг хүртэл илрээгүй хэвээр, тэдгээр иргэдийн цогцос ч олдоогүй байгаа аж. Харин энэ хэрэгт сэжиглэгдэж байсан В.Мөнхбат өөрийгөө дээрх хэргийг хийсэн хэмээн нутгийн иргэдээ айлгаж сүрдүүлж байсан удаатай юм байна.

Дээрх болсон явдлын талаар Өмнөговь аймгийн МАН-ын дарга, аймгийн засаг дарга Н.Наранбаатартай утсаар холбогдож тодруулахад “Энэ хэргийн талаар мэдэхгүй. Тийм зүйл болоогүй” гэсэн хариулт өгсөн юм.

Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, В.Мөнхбат болон Б.Эрдэнэ-Очир нар нь МАН-ын тэргүүлэгч гишүүд ажээ. Тэд хэрэг гарсны дараачаас эхлэн “Ардчилсан намынхан цуглаж архи уугаад нэгнээ зодож хүнд гэмтээсэн” гэсэн мэдээллийг сошиалаар идэвхитэй тараасан мэдээлэл байна. Бүлэглэн хүн зодсон гэх В.Мөнхбат нарыг АН-ын гишүүн хэмээн мэдээлж байгаа нь удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр хүндийг унагах гэсэн оролдлого хэмээн иргэд дургүйлхэж байгаагаа илэрхийлсэн юм.

Манай улсад сонгууль дөхөх үеэр аль нэг улс төрийн нам хүчин, гишүүнчлэл, улс төрийн ялгаварлан гадуурхлаас үүдэлтэй гэмт хэрэг гардаг жишиг тогтоод удаж буй. Эдгээрийн нэгээхэн жишээ бол дээрх хэрэг бөгөөд улс төрийн гишүүнчлэл, үзэл бодол таарамжгүйгээс үүдэн хүний амь насанд хүртэл халдаж байсан гэмт хэрэг удаа дараа гарч байсан билээ.

Б.Цог

Эх сурвалж:medee.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Naranbaatar chin mungiin avsan hyn yu bolloo gej yneniig helhev.Uruu mungu ugch zasag darga bolson sharhaa nuhhiin tuld dood alban tushaaltanguudaasaa bas adilhan avdgiin baigaa bizdee teneg l bish bol.Manai niigmiin bodit jishee erduul ene shyydee!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Iim amtdiig yah gej turiin alband avsan yum be ter zasag dargad asuudal bna nuguu 60 ter bumiin hymyys yum shiv dee.Oilgomjtoi yum bishyy dandaa mungu ugch alban tushaald ochson nuhud l bizdee.Mungiin avaad hergeltsen uym chin yaj halj chadah bilee.Halagdval hamag bulhaagaa chireed samarch uguh bailgyi.Hetsyy ch yumaa yadag bilee chaddagaar n ard tymnee huurhaas daa.Huurhii ene nuhud gemgyi baij baital genet !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! tegeed l iim yum bolchihloo ingeed l boloo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!??????????????????????????????????????????

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Төрийн албыг архичдаас чөлөөлье

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?