Тамхичдын хүүхдүүд өвчин эмгэгийг нь ч, тамхидах донг нь ч өвлөн авдаг

Сэтгүүлчийн үг

Эрдэмтэд тамхи татах хүсэл сонирхол нь удамшилтай холбоотойг тогтоосон байна. Ийм ижил дүгнэлтийг өөр өөр чиглэлээр АНУ болон Европын орнуудад судалгаа хийж байсан эрдэмтдийн гурван тусдаа баг хийгээд байна.

Тэд хорт хавдар болон тамхидалтын хоорондын хамаарлыг судалж байх явцдаа 15 дугаар хромсом гэмтсэнээр хүний бие сэтгэл цочролд орж уур бухимдалд автдаг аж. Тиймээс хүн уур бухимдалаа дарахын тулд тамхи татдаг байна.

Эцэг, эх нь хоёулаа тамхи татдаг гэр бүлд төрсөн хүн тэднээс тамхинд орох "донг" өвлөн авдаг төдийгүй тэдний 80 гаруй хувь уушигны хорт хавдраар өвчилдөг байна. Үүнээс гадна "өв залгамжилсан" тамхичдын дотор ч уушигны хорт хавдрын өвчлөл тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 10 дахин өндөр байдаг аж.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Zochin [66.181.185.xxx]

    Manai Nohor tatdag:?????

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?