Манай сагсчид “FIBA 3x3 Penang Challenger” тэмцээнд оролцохоор Малайзыг зорилоо

Сэтгүүлчийн үг

Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн өндөр чансаа олгох цуврал гранпри ирэх 13-14-ны өдрүүдэд Малайз Улсын Пенанг хотноо болох билээ. Энэхүү “ FIBA 3x3 Penang Challenger” тэмцээнд 1. Шинэ Зеланд (Auckland) 2. Япон (Hamamatsu) 3. Хонконг 4. Польш (Krakow) 5. Малайз (Kuala Lumpur) 6. ОХУ (Leningrad) 7. Словени (Ljubljana) 8. Того (Lome) 9. Малайз (Penang) 10. Малайз (Penang North) 11. Малайз (Selangor) 12. Хорват (Split) 13. ОХУ (St. Petersburg) 14. Australia (Sydney) 15. Япон (Yokohama) 16. Монгол (Sukhbaatar city) зэрэг 16 баг өрсөлдөнө.

Тэмцээн зохион байгуулагч орон давуу эрхийнхээ дагуу 3 багаа өрсөлдүүлж байна. Энэхүү тэмцээний шагналын сан 20.000 USD ба тус тэмцээнээс шалгарсан шилдэг 2 баг Дэлхийн шилдэгийн шилдэг 12 баг өрсөлдөх “FIBA 3x3 World Tour” тэмцээнд оролцох эрхийг авна. Тэмцээнд оролцож байгаа багуудыг онцолбол хамгийн хүчирхэг баг нь Словений Ljubljana баг ба тэд 2016 оны FIBA 3x3 World Tour тэмцээний аваргууд юм. Мөн Японы Hanamatsu баг нь Канадын 2, АНУ-ын 1, Энэтхэгийн 1 тоглогчдоос багаа бүрдүүлсэн бол Японы өөр нэг баг Yokohama баг Серби, Бразилийн нэг нэг тоглогчийг багтаа элсүүлжээ. ФИБА 3х3 клубын системдээ (улсынхаа томоохон хотуудын нэрээр нэрлэгддэг) гадны тоглогчид авахыг зөвшөөрдөг юм.

Сагсан бөмбөг өндөр хөгжсөн эдгээр улсуудтай өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд маш том боломж. Манай Сүхбаатар багийн бүрэлдэхүүнд саяхан болсон Азийн Оюутны 3х3 төрлийн алтан медалийг эх орондоо авч ирсэн Б. Батзолбоо, О. Энхбаатар, А. Сүхбат нар дээр Дэлхийн Оюутны АШТ-ны мөнгөн медальт А. Гансүх нэмэгдэн С.Тулга дасгалжуулагч удирдан оролцоно. Манайх хэсэгтээ ОХУ (Leningrad), Малайз (Penang), Польш (Krakow) зэрэг хүчирхэг багуудтай таараад байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн 3х3 сагсан бөмбөгийн холбоо 06 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд ФИБА 3х3 цуврал гранприг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон ба дэлхийн шилдэг баг, тамирчид хүрэлцэн ирнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?