С.Батцэцэг Ази тивийн аварга боллоо

Сэтгүүлчийн үг

2017 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д С.Батцэцэг алтан медаль хүртжээ. Тэрээр шигшээ барилдаанд залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө цэвэр дарсан байна.

С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ. Тэрээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?