Монголын тулаанчид японыг зорилоо

Сэтгүүлчийн үг

Тулааны спортын “Stand figting network K-ing” олон улсын тэмцээнд оролцох эрхийн төлөөх анхдугаар тэмцээнд шилдэг найман тамирчин оролцож 64 кг-д Груда ММА клуб  Б.Гантогтох, 69 кг-д Н.Отгонбаатар нар Японд Монгол улсаа төлөөлөн олон улсын кикбоксын аваргуудтай өрсөлдөхөөр болов.

Өнгөрсөн амралтын өдөр АСА циркэд холимог тулааны “Зэв” холбооноос зохион байгуулсан “Zev fight night” тулаан амжиллтай болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид 28-нд Японы Нагоя хотод болох “Stand figting network K-ing” олон улсын тэмцээнд оролцох эрх авлаа.

Ялагчдад “Зэв холбооны элч тулаанч” цомыг Монголын нэрт уран дархан Пүүжээ урласнаар гардуулсан бөгөөд уг цомонд 2000 жилийн өмнөх дуут хүрэл зэв, хар болор, усан болор, цэвэр мөнгөн зэвийг шингээж урлажээ.

Тэмцээний төгсгөлд Зэв холбооны капитан, Их аварга Д.Дагвадорж  “Зэв тулааныг зохион байгуулсан энэ тулаанд шилдшийн шилдэг хоёр тамирчин шалгарлаа. Тавдугаар сарын 28-нд Японы Нагоя хотод болох тэмцээнд тэд тулалдана. Амжилт хүсье. Монголын бүх салбарт хичээн зүтгэж байгаа залуусыг аварга нь дэмжинэ ээ. Баярлалаа та бүхэндээ. Монгол залуус дэлхийд цойлох болно, би түүнийг мөрөөдөж байгаа” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?