Африкт үхлийн шинэ өвчин гарчээ

Сэтгүүлчийн үг

Өвчний вирус нь насанд хүрэгчдийг өвчлүүлж байгаа ба үүгээр халдварласан хүмүүсийн тал хувь нь нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар Баруун Африкийн Либери улсад гүйцэд танигдаагүй энэ өвчнөөр 28 хүн өвчлөөд 12 нь нас баржээ. Өвчин хүндээр үргэлжилж халуурч, бөөлжиж суулгах шинж тэмдэг дагалддаг гэнэ. Уг өвчин дөрөвдүгээр сарын 23-наас тавдугаар сарын 4-ний хооронд  бүртгэгдээд байна.  

Мэргэжилтнүүд өмнө  тэнд гарч байсан Эбола  вируст энэ өвчин хамаагүй гэлээ. Хоолны хордлого эсвэл усны бохирдолтой өвчин холбоотой байж болно гэж гэж тэд хэлэв.  Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд газахр дээр нь ажиллан судалж байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?