“Frozen-2” хүүхэлдэйн кино 2019 онд нээлтээ хийнэ

Сэтгүүлчийн үг
2013 онд “Let it go” дууг хүн бүхэн амандаа аялдаг байсан гэвэл буруутахгүй байх. Учир нь 2013 онд Уолт Дисней “Frozen” хүүхэлдэйн киноны нээлтээ хийж, киноны дууг дэлхийн 50 орны өөр хэлээр дуулж тухайн цаг үеийн төдийгүй түүхэн амжилтыг эвдэж байсан. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон тус хүүхэлдэйн киноны 2 дугаар анги 2019 онд гарах болсон тухай Уолт Дисней зарлалаа.
Тодруулбал, "Frozen-2" хүүхэлдэйн кино 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийх юм байна. Киноны шинэ ангид өмнөх ангийн уран бүтээлчид ихэнх нь оролцох ба найруулагчаар Женифэр Ли дахин ажиллахаар болжээ. Үзэгч хүүхдүүдийн хайрыг татсан хөгжилтэй сайхан сэтгэлт баатар Олаф шинэ ангид тоглож байна. Киноны дууг эгч дүү Анна, Элса нар хамт дуулна гэсэн мэдээлэл гарчээ. Киноны хүлээлт ихтэй байгаа ба шинэ анги гарахад 2 жил 212 өдөр үлджээ.
Сэтгэгдэл