Дархан-Уул аймагт 18.1 тэрбумын бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Сэтгүүлчийн үг

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 2017 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд оролцох, хамтран ажиллах барилгын салбарын компаниудыг урьжээ. 

Дархан-Уул аймаг 2013-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 150.1 орчим  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 758 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тэдгээр төсөл арга хэмжээний 70 орчим хувийг тус аймгийн барилгачид гүйцэтгэсэн аж.

Харин энэ онд Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11.1 тэрбум төгрөгийн, орон нутагт улсын төсвөөс эрх шилжиж ирсэн 194.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон замын сангийн 4.9 тэрбум төгрөг, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас 0.5 тэрбум төгрөг, нийт 18.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 126 орчим төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. 

Мөн 2017-2020 онд нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэр, Хог хаягдал боловсруулах үйлдвэрийг тус тус байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх төв байгуулж, “Спорт цогцолбор”-ын барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, “Дархан Шарын” гол чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгож, Мал түүхий эдийн төвлөрсөн зах байгуулах зэрэг олон бүтээлч ажлуудыг хийхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?