Ховд аймагт 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Сэтгүүлчийн үг

Ховд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 81 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бөгөөд ирэх дөрвөн жилд энэ үзүүлэлтийг 96 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2016 оны 11 дүгээр сараас хойш Ховд аймаг хоёр дахь шинэ цэцэрлэгээ байгуулагджээ. Үүний нэг болох Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийжээ. Тус цэрцэрлэг нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна.

Тус цэцэрлэгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жинсийн-Орой” ХХК барьжээ. Энэхүү цэцэрлэг үүдээ нээснээр аймгийн төвөөс алслагдсан, гэр хорооллын, сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 2-5 насны 100 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нээгдэж байгаа аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?