Канадын эмч нар нүдний болор шилжүүлэх хагалгааг үнэ төлбөргүй хийж байна

Сэтгүүлчийн үг

Канадын Лаурел сан нь Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Канад улсын Нүдний торлог-шилэнцрийн эмч, Нүд судлалын клиникийн дэд профессор Хью М.Парсонс-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, бид гадаадын байгууллагуудын сайн санааны үүднээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллахдаа таатай байх болно. Цаашид телемедицинийг ашиглан нүдний торлог шилэнцрийн эмчилгээ, үйлчилгээ явуулах, эмч, мэргэжилтнүүдэд онлайн сургалтыг зохион байгуулах тал дээр Канад улстай хамтран ажиллах саналтай байна гэв.

Ноён Хью М.Парсонс манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж, УНТЭ, ХСҮТ болон Говь Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч нартай нь хамтран нүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ, хагалгаануудыг хийсээр ирсэн. Энэ удаа Канад эмч нарын баг УНТЭ-т долоо хоногийн хугацаатай ажиллан болор шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?