С.Зориг агсны хэрэглэж байсан эд зүйлсээр үзэсгэлэн гаргажээ

Сэтгүүлчийн үг

МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэр дэлгэгдэх нь ээ. Тодруулбал Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зураг, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэрэг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидалыг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 14-28 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршиж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?