Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог үе шаттай бууруулна

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын санхүүгийн гол түнш байгууллагуудын нэг болох Азийн хөгжлийн банк манай улсын зам, тээврийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллаж эхэлжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон техникийн туслалцааны төслийн багийн ахлагч нартай өнөөдөр уулзаж, хэрэгжиж буй төслүүдийн талаар харилцан санал солилцлоо. Азийн хөгжлийн банкнаас “Тээврийн ухаалаг систем” төсөл болон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийн талаар танилцуулга хийж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа сайдад танилцуулсан байна.

Тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хурдасгах, нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, бодит тоон мэдээлэл дээр үндэслэсэн тооцоолол гаргахын тулд зам, тээврийн салбарын тоон мэдээллийн санг үүсгэж, шаардлагатай програмыг хөгжүүлэх шаардлагатай байгаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлнэ” хэмээн тусгасан байдаг талаар сайд Д.Ганбат мэдээлэл өгчээ. Тэрээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийг GPS-ийн төхөөрөмжөөр хянадаг болсон нь автотээврийн салбарын үйл ажиллагааг цахимжуулах эхлэл болсон талаар онцолсон байна. Мөн тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хурдасгах, нэмэгдүүлэх,замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, бодит тоон мэдээлэл дээр үндэслэсэн тооцоолол гаргахын тулд зам, тээврийн салбарын тоон мэдээллийн санг үүсгэж, шаардлагатай програмыг хөгжүүлэх шаардлагатай байгаа тул уг ажлыг төсөлдөө багтаан хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Мөн тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэж, Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид хэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарлаж, Монгол Улсын Засгийн газраас 2012 онд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд нас барсан хүний тоо 7 хувь, гэмтсэн хүний тоо 9.8 хувь тус тус буурсан үзүүлэлттэй бөгөөд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлснээр ослын тоог илүү бууруулах боломжтой болох юм байна.

Азийн хөгжлийн банкнаас Замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоо бүрдүүлэх, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, автотээврийн хэрэгслийн парк шинэчлэх, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог үе шаттай бууруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхлээд байгаа аж.

Цаашид хоёр талын хамтын ажиллагааг тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд санал, санаачилга гаргаж, идэвхийлэн хамтран ажиллахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.24.xxx]

    Амжилт хүсье

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?