Цэрэг шийтгэж эрэмдэг болгосон ахлагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Сэтгүүлчийн үг

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336-р ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулж эрэмдэг зэрэмдэг болсон талаарх мэдээлэл гарсан билээ.

Энэ хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны шөнө болсон байна.

Ж.Баярцогтыг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсаных нь төлөө харуулын ахлагч Г.Энхцолмон шийтгэсэн нь хөлийнхөө есөн хурууг тайруулахад хүргэжээ. Ийнхүү ахлагчдаа зүй бусаар шийтгүүлж, эмнэлгийн зохих тусламж авч чадалгүй цаг алдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байхад үйлдвэрийн осол гэсэн акт тогтоон цэргийн албанаас нь чөлөөлжээ.

Уг явдлыг салбарын яам нь мэдээгүй байсан бөгөөд асуудлыг хав дарсан байжээ.

Энэ талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ “Цэргийн албан хаагч ахлагчдаа шийтгүүлсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон асуудал өнгөрсөн нэгдүгээр сард гарсан байсан. Энэ ноцтой асуудлыг нуун дарагдуулсан гэдэг нь үнэн. Харин иргэний гомдол мэдээллийн дагуу ийм зүйл болсон гэдгийг олж мэдсэн. Энэ асуудлыг мөн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.

О.Сайхан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?