Өсвөрийн сагсчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Сэтгүүлчийн үг

Германы нийслэл Берлин хотноо болсон Fiba Easter Cup Moabit тэмцээнээс Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 13-17-нд болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, дахин мөнгөн медаль хүртжээ. Аваргын төлөө Литва улсын багтай ширүүн өрсөлдсөн аж.

Мөн тэмцээний U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай нэгдүгээр баг мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ ангилалд талбайн эзэн Германы баг түрүүлж, аваргын цом гардсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?