МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ УУ?

Сэтгүүлчийн үг

“Dailynews” агентлагийг нэгэн бүсгүй зорьж ирлээ. Буянтын Хандсүрэн. Ховд аймгийн Буянт сумын харьяат. Чөлөөт уран бүтээлч. “Зэрлэг капитализмын хэлмэгдүүлэлт”, “Хоригдлын эрүүл мэндийг хамгаалах нь” зэрэг сэдвээр нийтлэл, ярилцлага хэвлүүлсэн. “Эх нутгаа хүн, зон хамгаалья” ТББ-ыг ажиллуулж, нийгэм дэх ядуурлын сэдвээр судалгаа хийж байсан. Өнгөрсөн жил эчнээгээр ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, дээд сургуульд орох гэхээр амьдралын боломж хүрэхгүй юм, хүү маань суралцсан дээр, үйл мэтгэж амьдарч болоод л байна гэж ярьж байгаа Б.Хандсүрэн өндөр боловсролтой зарим хүмүүсээс илүү их эрэл хайгуул хийж, эх орон, ард түмнийхээ төлөө санаачлагатай ажиллаж, амьдарч байгаа нь сэтгүүлч надад сайхан санагдлаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж байгаа үед Төрийн дууллын агуулгад анализ хийсэн. Өөрчлөх нь зүйтэй гэж өөрийн саналаа хэллээ. Эгэл жирийн эмэгтэйн хийх гэсэн том өөрчлөлтийг мэдээж, мэргэд тунгааж, ард түмэн шүүн хэлэлцэнэ.

Ингээд түүний бичсэн нийтлэлийг хүргэе.

Монголын Ард түмэн золтой л яаж ийгээд амьдарч байна даа.

Галтайгаагаараа жаргалаа эдлэн амьдрах учиртай ард түмэн шүү.

Миний Монголын ард түмэн оюуны зөн билэгийн өндөр чадавхтай үндэстэн билээ. ҮГЭНД УТГА, ЧИХЭНД ЧИМЭГ, СЭТГЭЛД ХҮЧ  гэдэг. Тиймээс төрийн дууллын 4-р бадийн эхний мөрний “Золтой” гэдэг үгний зол нь тун чиг ядмагхан, мөчидхөн утга санааг илэрхийлж байна. Золгүй, зол завшаан, зол муудах, өчүүхэн тохиолдлоос арай чүү амьд гарах золигт мордуулах /хиймэл золигоор амьд хүнийг золих, өмгөөлж буй хүний оронд өөр хүнийг хохироох/ хууч золионы юм-хүнд тохиолдсон гай барцадыг зайлуулан золиосонд явуулах гэж гурилаар хүн хийн хувцаслаж ламаар ном уншуулан хаях нь шашны зан үйл “Золих” гэдэг нь нэг аливаа зүйлийг хэдэн бор юмаар төлүүлж солих, дамжлан зээлсэн өрөө төлж дуусаад дамжлан тавьсан юмаа эргүүлэн авах, ялаа эдлэхийн оронд эд мөнгө гаргуулан өгч, ялаа золихыг хэлнэ.

Монгол улс минь асар их нутаг, эрдэнэс баялагтай ард түмэн, үүнийхээ дагуу олигархууд, гадаадын шуналтай их гүрнүүдийн гар хөл бологчдын золиос болж, чадан ядан бидэрч оршиж байна. 1961-1991 он хүртэл цогтой гэдэг үгтэйгээр, 1991-2006 оноос одоог хүртэл золтой гэдэг үгээр дуулагдсаар л. ЦОГТОЙ гэдэг нь цог нь дээр мод, нүүрс, тос нэмүүл асна, эс бөгөөс цогшиж байгаад л үнс болно. Дууг мянган удаа дуулахад л тарнийн хүчтэй болдог юм билээ. Эхний мөрний 3-р бадгийн ДАЛАЙ ИХ гэдэг үг нь тэнгэрт хир их дээдсийг эс хүмүүнийг /бурханы оронд/ үдэх вэ? дээ. Бурханы орон Далай шиг их учраас нэг усны дуслаар дүүрч байж далай дүүрэх бус уу? Иимээс ДАЙЧИН гэдэг өвөг дээдсийн сүр хүчийг илтгэсэн үгийг шигтгэн оруулах нь зүйд нийцэх юм аа. 4-р бадгийн 1-р мөрний “ЗОЛТОЙ” гэдэг үгийг Соёмбоны дээр бадамласан галын дөл байдаг учраас, өвөг дээдсээсээ уламжилж тахиж шүтэж байсны дагуу ГАЛТАЙ гэдэг билэгдлийн үгээр солих нь билэг дэмбэрэлтэй. Тэнгэрлэг үндэстэн академийн Далай нь ГАЛТАЙ гэж санал хэлсэн. Учир юун гэвээс бид л Төрийн дуулалдаа Билэгдлийн ерөөл дүүрэн баягалантай үгээр сольж Аливаа арга хэмжээн дээр дуулагддаг учраас үргэлж жаргалаа эдлэн явах заяатай арт түмэн юм чинь ЭДЭЛНЭ гэж дуулах шаардлагатай байна. Ашдын билэгээс Амны билэг гэдэг ардын сайхан сургаал үг байдаг.

1189 оны Шаргачин гал тахиа жилдээ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН минь

Их Монгол улсаа тунхаглаж дэлхийн дайт төвхнүүлж байсан бөлгөө, ийн байхуйд 2017 оны алтан унжлагат гал тахиа жилээсээ эрүл энх элэг бүтэн, аз жаргал сайн сахан бүхний батжин тогтоохын ерөөл буяныг дэгэн дэвжээсэн төрийн дуулалтай байх нь Их Монголчууд бидний утга батжин урт үүрд орших бөлгөө төрийн соёмбоны дээр байх бадамласан галыг БНХАУ-аас үйлдвэрлэгдэж ирдэг соёмбо, соёрхол архины шилэн дээр зурагдаж, үйлдвэрлэгдэхдээ гахайн сүүл шиг мушигран үйлдвэрлэгдэж ирдэг ч наадмаар хийгдэж ирдэг туг далбааны арга билиг нь буруу эргэсэн хийгдэн ирж байгаа нь цөс ихтэй Монголчуудад хоёрыг бодогдуулж нэгийг санагдуулах буй за. Төрийн соёмбо туг далбаагаараа бид ч гадаад улсууд ч оролдож хэлтийлгэж, хазайлгахгүй байвал болчих бөлгөө. Бид төрийн дууллаа оюуны зөн билгээрээ зөв дуулан баясан бадраахад Монголын минь хувь заяа ард түмний буян хишиг гольдрол нь зөв эргэж эх орон ард түмэн минь хөл хөсөр, гар газар энх амар жаргалтай амьдран оршин тогтнох болно.

Хаврын чуулганаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар бүх ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үүний дагуу бид бүгдээрээ төрийн дуулалын утгын алдааны талаар нийтээр хэлэлцэж зөв үг утгатай төрийн дуулалтай болхын тулд бүх нийтээрээ давалгайлан ярилцаж уг чуулган дээр хэлэлцүүлэн, бүх нийтээрээ зүрхэнтушаа баруун гарын алгаараа даран чин зүрхнээсээ дуулан хэвшүүлэх хэрэгтэй байна.  Иймд Монгол хүн та шинжин дэмнэнэ үү.

Монголчууд бид зөв ярилцаж сайнаар бодоход л бид хүчтэй эвтэй байж чадна.

 

Төрийн дуулал

Одоо дуулагдах шинэ үгтэй

 

1961-1991 онд

 

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

ДАЙЧИН дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

            Хамаг дэлхийн шудрага улстай

            Хамтран нэгдсэн бэхжүүлж

Хатан зориг бүхий л чадлаараа

             Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

            Эрэлхэг монголын ГАЛТАЙ ардууд     

            Эрх чөлөө жаргалыг ЭДЛЭНЭ

            Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

            Жавхлант манай орон мандтугай

 

 

 

2006 оноос хойш

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

            Хамаг дэлхийн шудрага улстай

            Хамтран нэгдсэн бэхжүүлж

             Хатан зориг бүхий л чадлаараа

             Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

            Эрэлхэг монголын золтой ардууд     

            Эрх чөлөө жаргалыг эдлэв

            Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

            Жавхлант манай орон мандтугай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

Урьдын бэрх дарлалыг устгаж

Ардын эрх жаргалыг тогтоож

Бүх нийтийн зоригийг илтгэсэн

Бүгд найрамдах улсаа байгуулсан

            Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

Ачит нам алсыг гийгүүлж

Хүчит түмэн улсыг хөгжүүлж

Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн

Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

            Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

Зөвлөлт оронтой заяа холбож

Зөвшилт олонтой санаа нийлж

Мандах зүгийг бахтай барьсан

Мандах коммунизмыг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон

            Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

            Үеийн үед энхжин бадартугай

            Үүрдийн үүрд батжин мандтугай

1950-1961 онд

Дархан манай хувьсгалт улс

Даяар Монголын ариун голомт

Дайсны хөлд хэзээ ч орохгүй

Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

            Хамаг дэлхийн шудрага улстай

            Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

            Хатан зориг бүхий л чадлаараа

             Хайрт Монгол орноо мандуулъя

Ачит Ленин Сталины зааснаар

Ардын чөлөө, жаргалын замаар

Агуу Монгол орноо удирдсан

Ачит Сүхбаатар, Чойбалсан

            Хамаг дэлхийн шудрага улстай

            Хамтран нэгдсэн бэхжүүлж

            Хатан зориг бүхий л чадлаараа

             Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд

Зовлонг тонилгож жаргалыг эдлэв

Жаргалын түлгүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай

            Хамаг дэлхийн шудрага улстай

            Хамтран нэгдсэн бэхжүүлж

             Хатан зориг бүхий л чадлаараа

             Хайртай Монгол орноо мандуулъя

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    zochin [103.57.93.xxx]

    durtai ingeed bwl hetsu l ym. utgani zuw ch ym shig

  • Зочин

    Zochin [202.70.46.xxx]

    Za yahav dee. Ooriin bodoj oortoo zov.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?