Ихэнх нутгаар цас орж, сэрүүснэ

Сэтгүүлчийн үг

УЦУОШХ-ээс ирүүлсэн малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээгээр өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Идэр голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж салхи секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд  Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?