“Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Сэтгүүлчийн үг

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд 2011 оноос хойш “Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимпиадыг амжилттай зохион байгуулж ирсэн ба жил бүрийн 4 сард зохион байгуулдаг уламжлал тогтсон.

Энэхүү олимпиад нь оюутан суралцагчдын зүгээс онолын болон мэргэжлийн мэдлэгээ ашиглан практик кейс дээр оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уралдаан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG /Business Strategy Game/ -д суурилагдан явагддаг.

BSG буюу Бизнесийн стратегийн тоглоом нь дэлхийн нэр хүндтэй топ их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, бизнесийн магистрийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг бөгөөд их сургуульд суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, чадвараа ашиглан бизнес байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэн, стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцах маш үр дүнтэй  дасгал болдог байна.   

 Энэхүү олимпиадад оролцсноор салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх, байгууллагын бизнесийг зөв үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүх функциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж, стратегийг дэмжих үйл ажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахин сайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийн стратегийн онлайн тоглоомыг интернэтийн орчинд тоглож, хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусад орны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой.

Одоогийн байдлаар Дэлхийн 48 улсын 548 их, дээд сургууль, коллежийн 3021 баг, 53077 оюутан уг тоглоомыг ашигласан статистик байгаа бөгөөд уг ажил хэргийн тоглоом нь сургалтын өндөр үр дүнтэй арга хэрэгслийн нэг болоод байна.

Ээлжит Мэдлэгийн менежментийн V олимпиад 2017 онй 04 сарын 08-ны өдөр  амжилттай зохион байгуулагдсан ба манай улсын томоохон их сургуулиудын төлөөлөл болох МУИС-Бизнесийн сургууль, ХААИС-Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн Их сургууль, Олон улсын Улаанбаатарын Их сургууль, Улаанбаатар Эрдэм Их сургууль, Отгонтэнгэр Их сургуулийн нийт 6 багийн 24 гишүүн дэлхийн зах зээл дээр мэдлэг, ур чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс оновчтой стратеги, зөв тактикаараа ялгарч, эхний гурван байрын эзэд болсон БАГУУДАД халуун баяр хүргэж, сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!

 

Олимпиад зохион байгуулах ажлын хэсэг

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

МУИС-БС

 









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Оролцогчдодоо амжилт хүсье.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?