Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусаж өргөсгөжээ

Сэтгүүлчийн үг

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Хонгор сумын иргэдтэй уулзах уулзалтын үеэр тус сумын иргэдээс Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусаж, өргөсгөх, үерийн шуудуу татах ажлыг хийх санал гарсан байна.

Энэхүү саналын дагуу энэ сарын 7-ны өдөр аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусах, түрэх, өргөсгөх, үерийн шуудуу татах ажил хийгдлээ. Энэхүү ажлыг хийхэд Дархан АЗЗА ТӨХК-ийн 3 техник хэрэгслээр сумын ЗДТГ-аас 300 литр дизель түлш, замын 6 дугаар ангиас 300 литр дизель түлш нийт 600 литр дизель түлш зарцуулсан байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?