Б.Даваадорж: Нярай орилоод байхаар нь жорлон руу шууд орсон

Сэтгүүлчийн үг

Дундговь аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч бяцхан нярайн амийг аварсан талаарх сайхан мэдээлэл цахим сүлжээнд газар аваад байна.

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 минутанд Дундговь аймгийн Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцоожийн Даваадорж тухайн газарт очиж шуурхай тусламж үзүүлж нярайн амийг аварч, амьдрал бэлэглэжээ.

 Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж ганцаараа очсон бөгөөд  түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ.  Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

 Ийнхүү гавьяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч Б.Даваадоржтой утсаар холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу. Дөнгөж төрсөн нярайн амийг аварсан явдалд олон хүн талархаж байна?

-Баярлалаа. Тухайн өдөр манай жижүүрийн утсанд “Хүүхдээ жорлонд унагачихлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж би ганцаараа очсон.

-Таныг яваад очиход ямар байдалтай байсан бэ. Амаржсан эх хүүхдээ санамсаргүй унагаасан юмуу, эсвэл санаатай жорлонд унагаасан юм болов уу?

-Жирэмсэн эмэгтэй айлд хонохоор ирсэн юм билээ. Хүүхдээ санаатай, санамсаргүй унагаасан эсэхийг сайн мэдэхгүй юм. Тэр талаар нь аймгийн эмнэлгийн Төрөх тасгийн эмч нараас асуувал илүү мэдээлэл гарах болов уу.

-Дуудлагыг хэн өгсөн юм бэ?

-Тэр хоносон айлынх нь эзэгтэй өгсөн. Намайг яваад очиход амаржсан эмэгтэй гэрт байсан. Харин жорлонд нярай орилоод байхаар нь их сандарсан. Ямар ч байсан амьд байгаа юм байна, амийг нь аваръя гэсэн бодол толгойд орж ирсэн. Тэгээд цаг хугацаа алдалгүй жорлонгийн модыг төмрөөр гөжиж байгаад орсон.

-Жорлон хэр гүн  гүнзгий байсан юм бол. Нярайн амийг аврахад хэр цаг хугацаа орсон бэ?

-Нэг их гүнзгий биш байсан, метр гарантай гүн жорлон байсан. Хүүгийн амийг аврахад таван минут л болсон. Хамгийн гол нь цаг хугацаа алдаж болохгүй гэж бодоод орсон. Бидний ажил үүрэг болохоор жорлонг бохир заваан гэж бодохгүй шүү дээ.  Намайг нярайг аваад гараад ирэхэд түргэн тусламж болон онцгойхон ирсэн. Тэгээд эмнэлгийнхэн эх, хүү хоёрыг аваад явсан. 

-Амаржсан ээжийн талаар мэдээлэл байна уу? 

-Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат. 30 настай эмэгтэй байсан.

 -Ямар ажил мэргэжилтэй эмэгтэй юм бол?

-Айлд мал малладаг гэсэн. Тэр хоносон айл хамаатан садангийнх нь биш юм гэсэн. Тэнд хоночихоод маргааш нь яг мал малладаг айл руугаа явах гэж байсан юм билээ. Тэгэхээр төрөх хугацаа нь болоогүй байсан юм болов уу. 

-Бүхэл бүтэн нэг хүнд амь амьдрал бэлэглэсэн, баяртай сайхан үйл хийжээ гээд л таны гавьяаг бахархсан, үнэлсэн хүмүүс олон байна?

-Аймгийн хэмжээнд жорлонгоос нярайн амь аварсан анхны тохиолдол болж байгаа болохоор хүмүүст сонин санагдсан юм болов уу. Бид өдөр тутамд албан үүргээ гүйцэтгэж, хүмүүсийн баяр жаргал, зовлон гуниг гээд бүх зүйл дээр очдог болохоор бидний л хийх ёстой ажил гэж боддог.  Энэ удаад бяцхан нярайн амийг аварсан гэхээр тухайн үедээ их баярлаж байлаа. Ард түмнийхээ аюулгүй тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтай алба хаагчид бидний ажлын нэг өдөр, үүрэг хариуцлага юм даа. Алба хаагч бидний нэг өдрийн ажил байсан. Гэхдээ тухайн үед жорлонд хүүхэд орилоод байхаар их сандарсан шүү. Хүүгийн амийг аваръя гэсэн л бодолтой байсан. 

эх сурвалж:zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    zochin [202.9.41.xxx]

    hoorhiig hvvhedgui hvnd orgvvleed omhii shaariig tsollogt yvuulbal zohino.

  • Зочин

    зочин [202.179.11.xxx]

    тэр ээж ёстой сэжигтэй санагдаж байна хүүхэд нь жорлонд уначаад байхад айлд хэвтэж байдаг эх байдымуу ядаж жорлонруу нь орж чаддагүй юмаа гэхэд гадна талд нь орилоод зогсож байх ёстой биз дэ шалгах хэрэгтэй сүүлийн үед аймаар муухай сэтгэлтэй эмэгтэйчүүд их болжээ дандаа л энэ тэнд хүүхдээ хаялаа орхилоо аллаа гэсэн юм дуулдах юм ийм хүмүүст арга хэмжээ авч эх байх эрхийг нь шууд хасч тэр савыг нь боож байвал таарна яаж нялх амьтдыг тэгж чаддаг байнаа насан туршид нь ээж болох боломжгүй болгох хэрэгтэй өөрсдийнхөө бөгс бөөрний явдалыг захирч чадахгүй ядаж бэлгэвч аваад хамгаалж чадахгүй тэгээд хүүхэдтэй болчоод хаа дуртай газраа хаяж явдаг адгууснаас дор хүний сүгнүүдийг сонсохоор бүр байж суух газраа олж ядах юм

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Mundag zaluud bayr hvrgie

  • Зочин

    jsjsb [112.72.11.xxx]

    Azaar xvnii xorwood amidrax xuwitai vr bjee

  • Зочин

    jsjsb [112.72.11.xxx]

    Ygd xvvxed n uilaad amid bxd awraxiin orond ooroo gert bj bdg bilee teriig shalgax xeregtei bxaa ter ailiin xvn medej bgaa bxaa albaar awaagvin bishvv l gj bodogdoj bn daa medej bsn bolood awrax xeregtei gj ter ailiin xvn tsagdaa duudsan bx

  • Зочин

    G [202.9.40.xxx]

    Ter eej neg bishee sanaatai unagaa biz

  • Зочин

    март [202.179.27.xxx]

    мундаг байна шүү амжилт хүсэе

  • Зочин

    Dawaadorj [202.9.40.xxx]

    Tsarai shigee setgelni hurtel saihan zaluu bnn

  • Зочин

    zochin [202.9.40.xxx]

    mundag mongoliin urs olon boltugai

  • Зочин

    Zochin [66.181.176.xxx]

    Mongoliin urs olon boltugai

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?