Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан

Сэтгүүлчийн үг

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус , Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?