“Чалко”-гийн өрийг төлж дуусгажээ

Сэтгүүлчийн үг

“Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас зээлсэн 350 сая ам.долларынхаа өрийг 100 хувь барагдуулж дуусчээ. Монгол Улсын Засгийн газар 2011 онд, Ерөнхий сайд Сү.Батболдын үед Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор уг мөнгийг зээлж, “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд “Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тарааж байсан юм. Ингэхдээ гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан (“Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт)-аас болж өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллан дампуурлын ирмэгт ч очиж байсан удаатай юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ заалтыг өөрчилснөөр нүүрсний үнэ ханш хөдлөх боломж бүрдэж, улмаар сүүлийн хагас жилийн хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөний ачаар ийнхүү өрөө төлж дуусгах оломж бүрджээ.   

Зээлийг төлж барагдуулсантай холбоотойгоор "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр 12:00 цагаас хэвлэлийн хурал зарласан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?