Монголын Үндэсний музейг 10 дугаар ангийн сурагчид үнэ төлбөргүй үзнэ

Сэтгүүлчийн үг

Дэлхийд тамгатай  түүх, соёлоо хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулиудтай  хамтран ажиллах гэрээг шинэ нөхцөлтэйгээр  хийж эхэлжээ. Уг ажлын хүрээнд БСШУЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан 10 дугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүй музей үзэх боломжийг нээж өгсөн байна. Монголын Үндэсний музей нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 118 гаруй Ерөнхий боловсролын сургуулиас 50 гаруйтай нь гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Музейтэй гэрээ байгуулсан сургуулийн 10 дугаар ангийн сурагчид зохион байгуулалтайгаар 1-6 дугаар саруудад үнэ төлбөргүй музей үзэх асуудал болон бусад хэд хэдэн хөнгөлөлттэй заалтууд гэрээнд тусгагдсан байна. Жишээлбэл: Нэг ангийн 25-аас дээш сурагч музей үзсэн тохиолдолд үнийн дүнгийн 10 хувьд хөнгөлөлт үзүүлэхээс гадна захын дүүргийн сургуулийн нэг ангийн 20-иос дээш сурагч үзсэн тохиолдолд таван хүүхдийг  үнэ төлбөргүй музей үзүүлэхээр болжээ. Түүнээс гадна сурагчдаа дагуулж ирсэн багш нар болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх гэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?