Дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болно

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ сарын 22, 23-нд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-г зохион байгуулахаар болжээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар сургуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой юм. Иж бүрэн сургуулийн үеэр ой хээрийн түймрийн дадлага, усны үерийн дадлага , газар хөдлөлтийн дадлага сургууль болох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?