Хүний нүүрний булчин хэрхэн ажилладаг вэ?

Сэтгүүлчийн үг

Хүний нүүрэнд нийт 43 булчин байдаг бөгөөд тусгайлан бэлтгэгдсэн цөөн хүн л тэдгээрийг бүрэн удирдаж чаддаг. Зарим хүн чихээ хөдөлгөж чаддаг, зарим нь чаддаггүйтэй адил ихэнх хүмүүс нүүрнийхээ булчингуудыг өөрөө удирдаж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл бид нүүрэндээ ухамсаргүйгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж харилцагчдаа үнэн, худал хэлж байгаагаа ил харуулдаг байх нь.
(Инээхэд 13, дургүйцэхэд 43 булчин, үнсэхэд 2, үнсэлцэхэд 34 булчин ажилладаг /Patel, Alpen A., MD. "Facial Nerve Anatomy." Mar. 18, 2009./)
Хүний нүүрэнд хэдэн арван төрлийн хувирал илэрхийлэгддэг мэт боловч хамгийн сүүлийн судалгаагаар хүн айдас, жигшил, гуниг, баяр, эргэлзээ гэсэн таван төрлийн сэтгэл хөдлөлийг л нүүрэндээ илэрхийлэх боломжтой гэдгийг тогтоожээ.
Мөн ихэнх нүүрний хувирал секундын 1/5 орчим хугацаанд тодордог бөгөөд 1 секунд болон түүнээс урт хугацаагаар үргэлжилвэл хуурамч байх магадлалтай байдаг байна. /Ackerman, Kenneth J, Ph.D. "The Universal People." May 13, 2009./
Ихэнх хүмүүс 10 минутын харилцан ярианы үед 3 удаа худал хэлдэг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн сонирхолтой нь хүмүүс харилцагчаа худал ярьж буйг нь мэдсээр байж итгэсэн юм шиг царай гаргах магадлал нь 80 хувь.
Ярьж буй хүмүүсийн нүүрний хувирлыг анхааралтай судалж, тогтмол ажиглалтын дасгал хийвэл хуурамч сэтгэл хөдлөл, илэрхийлэмж зэргийг тодорхой магадлалын түвшинд таньж чаддаг болох боломжтой.

М.Хатанзориг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зоригоо [66.181.190.xxx]

    Хужаа бол Хужаа л байдаг. Хужаагийн булчин нэг л хэвээрэй.

  • Зочин

    Зочин [103.229.121.xxx]

    Хамгийн сайхан мэдрэмж хамгийн олон булчин ажиллуулдаг.

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    өө ямар олон булчин ажилладаг вэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?