22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олголоо

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан. Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хороонымал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа. Эдгээр өвсийг Онцгой байдлын Ерөнхий газрын обьект №03 өвсний фондоос авч дээрх айлуудад хүргэсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тус дүүрэгт хуваарилсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?