ОУХМ боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, сэхээнд байна

Сэтгүүлчийн үг

Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны  олимпийн наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 18-19 нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үл таних согтуу залуус түүнийг зодож, улмаар приус маркийг автомашинаар хөөж мөргөн гэмтээжээ.

Уг нь Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр бол саяхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр шагнагдсан  шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Батсүрэн тэргүүтэй багш дасгалжуулагчид цэргийн баяр тэмдэглэн архидан согтуурч байсан аж. Хараа хяналт суларсан эл сэжмийг ашиглан боксын үндэсний шигшээ багийн залуу тамирчид шөнийн 02:00 цагийн орчим Хандгайт дахь бэлтгэлийн баазаас оргон гарч хотын төвд ирэн шөнийн цэнгээний газарт баяраа тэмдэглэж эхэлжээ.

Энэ үеэр шөнийн клубт байсан бүлэг залуустай маргаан өрнүүлж нударга зөрүүлсэн гэнэ. Улмаар таарамжгүй байдлаас үүссэн маргаан даамжирч боксын шигшээгийн тамирчдад зодуулсан залуус биеэ удирдан барьж дийлэлгүй суудлын машинаар тамирчдыг элдэн хөөжээ. Энэ болчимгүй үйлдлийн уршгаар ОУХМ Э.Цэндбаатар өөрийг нь хөөж байсан залуусын приус маркийн машинд дайруулсан төдийгүй нэмж зодуулжээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ. ОУХМ Э.Цэндбаатар энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох азийн ААШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ.

эх сурвалж:eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.229.123.xxx]

    Танхай новшнуудыг бариарай. Яаж ингэж болох вэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?