Гадаадад буй Монгол иргэд 30 хоногийн дотор гадаад паспорт авдаг боллоо

Сэтгүүлчийн үг

Гадаад харилцааны яам Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэх юм байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь паспорт захиалсан иргэн дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацаа 30 хүртэл хоног болон багасч байгаа аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [122.201.22.xxx]

    Тэр улсын бүртгэо гэж бөөн хүнд суртал, улам л удаан чирэгдэлтэй болоод байх юм.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?