Болгар улс Турк дэх ЭСЯ-аа эргүүлэн татлаа

Сэтгүүлчийн үг

Болгар улс Туркийг дотоод асуудалд нь оролцож, ээлжит бус сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж, Анкара дахь ЭСЯ-аа эргүүлэн татжээ. “The Sofia Globe” сонинд энэ талаар мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсанаар, Анкара ээлжит бус сонгуульд оролцож байгаа, Болгар дахь турк гаралтай иргэдийн эрх ашгийг хамгаалдаг нэгэн намд дэмжлэг үзүүлсэн аж.

Туркийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Мехмет Мюэззиноглу улсад нь амьдарч байгаа Болгарын иргэдэд хандаж, тус намд саналаа өгөхийг уриалсан нь Анкара улсынх нь дотоод хэрэгт оролцож байгаагийн илэрхийлэл гэж Болгарын эрх баригчид үзсэн байна.

Болгарын Гадаад харилцааны яам ЭСЯ-аа татахаасаа өмнө энэ сарын 7-ны өдөр Туркийг улс орны дотоод хэрэгт оролцож байна хэмээн буруутгасан мэдэгдэл гаргаж байжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?