Франц дахь ОУВС-гийн оффист дэлбэрэлт болжээ

Сэтгүүлчийн үг
Олон Улсын Валютын Сангийн Франц дахь оффист өчигдөр үдээс өмнө шуудан илгээмж дэлбэрсэн хэрэг гарч, нэг хүн шархаджээ.
Парисын цагдаагийн газрын дарга Майкл Рикардо хэргийн газарт очин хэвлэл мэдээлэлд хандан "Олон Улсын Валютын Сангийн Францад байх оффисын нэг ажилтан мөн энэ өдрийн үдээс өмнө нэг шуудан илгээмжийг задлах үед дэлбэрэлт болж, нүүр болон гар нь шархадсан боловч амь нас нь аюулгүй байна" гэжээ.
Тэрбээр хэлэхдээ, дэлбэрэлтийн дуу их боловч, байшин нурж эвдэрсэнгүй. Цагдаа одоо шалгаж байна гэжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ явдлыг террорист гэмт халдлага гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл