“Үзэсгэлэнт гүнж ба жонон” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

Сэтгүүлчийн үг

1991 онд анх дэлгэцнээ гарч байсан Уолт Дисней кино компанийн бүтээл болох  “Гоо үзэсгэлэн ба Араатан” хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний дэлгэцийн уран сайхны кино болж, өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. 2017 оны хамгийн их хүлээлт үүсгээд байгаа тус киноны гол дүр болох Беллагийн дүрд,  Холливудын нэрт жүжигчин Эмма Уотсон, Харин бардам зангаасаа болж, араатны дүрд хувирсан ханхүү Гренийн дүрд, жүжигчин Ден Стиффенс, өөрийгөө ертөнцийн хамгийн сайхан залуу хэмээн өргөмжилдөг Гастоны дүрийг жүжигчин Льюк Эванс бүтээсэн байна.

Киноны онцлог гэх тодотголтой зүйлээс дурдвал,  тус кино нь мюзикл төрөл жанраар бүтсэн, мөн түүнчлэн, "Уолт Дисней пикчерс"-ийн зүгээс анх удаа ижил хүйстний хайр дурлалын хэсгийг тус кинонд оруулсан байна. Хэдийгээр нэг талаараа хүний эрхийг дээдэлж байгаа ч, дэлхийн улс орнууд үүнийг төдийлөн таашаагаагүй байна. Тухайлбал, кинонд гарах уг үзэгдэлтэй холбоотойгоор ОХУ-д энэ киног гаргахыг хориглохыг шаардаж байгаа ч албан ёсоор 52 оронд нээлтээ хийхээр болоод байна.

Өнгөрөгч сарын 23-наас Их Британийн кино театруудаар гарч эхэлсэн бол өчигдрөөс ОХУ, Сингапур, Серби, Казакстан зэрэг 24 оронд кино театруудаар гарч эхэлсэн. Харин хамгийн сүүлд буюу ирэх сарын 14 болон 21-ны өдрүүдэд Өмнөд Африк болон Япон улсуудад гарч эхэлнэ. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр АНУ-д болох юм. Сонирхуулахад, 1991 онд хүүхэлдэйн кино хэлбэрээр үзэгчдэд хүрэхдээ Оскарын наадмаас 2 шагнал, Гремийн шагнал, Алтан бөмбөрцөг наадмаас анх удаа шагнал хүртсэн хүүхэлдэйн киногоор тодорч байсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ZOCNIN [108.181.115.xxx]

    yos zyigyi kino baga nasbnaas ni hyyhdiin setghyid noloolj exellee dee..

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?