Москва дахь ЭСЯ-нд номын нээлт болжээ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Их Хурлын гишүүн Лу.Болд, Буриадын Ардын Хурлын Дээд зөвлөлийн депутат С.В.Калмыков нарын хамтран бичсэн “Монголия-Россия: Особенности политических процессов” буюу “Монгол-Орос Улс: Улс төрийн үйл явцын онцлог” номын нээлт энэ сарын 13-нд Москва дахь ЭСЯ-нд болжээ.

Номын нээлтийн ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нээж, номын зохиогчид номынхоо тухай танилцуулсан байна. Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын ГХЯ, БХЯ болон Орос Улсад оршин суудаг буриад, халимаг, тувагийн нутгийн зөвлөлийн төлөөлөл, монгол хэл судалж буй орос оюутнууд оролцжээ.

 

Мөн Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан уралдааны Гран-при болон тусгай шагналтан оюутнууд концерт тоглосон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?