Дархан-Уул аймагт шар усны үер бууж болзошгүй байна

Сэтгүүлчийн үг

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт энэ сард их хэмжээний цас орж, зарим газар, жалганд цас тогтон, хунгар үүсчээ. Тэгвэл цаг агаар дулаарч буй энэ өдрүүдэд цас хайлж, шар усны үер буух эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Одоогоор зарим айлын хашааны гадна талд шавар шалбааг тогтож, хүн явахад хүндрэлтэй болжээ.

Цаашид нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм байна. Тиймээс иргэдийг ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болзошгүй эрсдлээс амь нас, өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг Дархан-Уул аймгийн Захирагчийн албанаас сэрэмжлүүлэн, ажиллаж байгаа аж. Мөн малчид, ард иргэдийг голын дагуу болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байж, хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?