Ховд аймагт газар хөдөлжээ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 13-ны үүрээр буюу орон нутгийн цагаар 04.41 цагт Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27, Ховд аймгийн төвөөс 47, Дуут сумаас 55 км зайд юм байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ажээ. Энэхүү газар хөдлөлт нь Ховд аймагт сүүлийн таван жилийн хугацаанд мэдрэгдэж байгаа хүчтэй газар хөдлөлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцолж байна. Он гарснаас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт хамаарах газар хөдлөлт 1000 гаруй удаа бүртгэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.184.xxx]

    Яана аа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?