Гэрлэхэд хамгийн тохиромжтой нас

Сэтгүүлчийн үг

Америкийн эрдэмтэд гэр бүл болоход хамгийн тохиромжтой насыг тогтоож чадсан байна. Тэд тогтвортой гэр бүлүүдийн тоон мэдээлэлд судалгаа хийгээд хамгийн тохиромжтой насыг тодорхойлсон аж. Тухайн гэр бүл бат бэх байж, аз жаргалд бялхахын тулд хүмүүс дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа гэрлэх нь зүйтэй гэнэ.

Их сургуулийг дүүргэснийхээ дараа гэр бүл болсон залуус бусдыгаа бодвол арай аз жаргалтай байдаг юм. 23 наснаасаа өмнө гэрлэсэн хосууд дотор гэр бүл цуцлуулах үзэгдэл өндөр байжээ.

Судлаачдын үзэж байгаагаар гэр бүлийн амьдралын ирээдүйд тухайн гэр бүлийн гишүүдийн хариуцлага, ёс суртахууны бэлэн байдал зэрэг нөлөөлөөд зогсохгүй энэ алхмыг хийхээр зориглосон хүмүүсийн боловсролын түвшин чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Эх сурвалж www.wikimon.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    за энэ ч харин үнэн шүү.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?