“Токио-2020” олимпд ажиллах дасгалжуулагчдын нэрс

Сэтгүүлчийн үг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж, явуулсан билээ. 

Тэгвэл энэхүү Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын нэрс албан ёсоор тодроод байна.  

Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн албанаас эдгээр өдөр дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх бямба гарагт буюу гуравдугаар сарын 17-нд Спортын төв ордонд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх ёслолыг товложээ.

Биеийн тамир, спортын газрын шигшээ багийн алба болон Биеийн тамир, спортын бодлогын газрын дэргэд байгуулсан Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, спортын төрлийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хамтран холбоодын санал болгосон дасгалжуулагчдын нэрсийг хэлэлцэж, баталжээ.

“Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллах дасгалжуулагчид: 

Чөлөөт бөх

  • Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга
  • Дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр

Жүдо бөх

  • Ахлах дасгалжуулагч: О.Балжинням
  • Дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа

Бокс

  • Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн
  • Дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат

Байт харваа

  • Дасгалжуулагч: Ж.Нарантуяа

Хүндийн өргөлт

  • Дасгалжуулагч Ц.Хосбаяр

Таеквондо

  • Дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён

Пара байт харваа

  • Дасгалжуулагч Д.Баатаржав

Пара жүдо бөх

  • Дасгалжуулагч Б.Нарантуяа

Пара пауэрлифтинг

  • Дасгалжуулагч Ш.Энхсайхан

Пара буудлага

  • Дасгалжуулагч В.Ганцоож


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?