Г.Ууганбаатар допинг хэрэглэжээ

Сэтгүүлчийн үг

Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулсан билээ.

Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлжээ.

Тодруулбал Г.Ууганбаатараас Meldonium32,6 µg/ml илэрсэн байна. Гэвч тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцыг шинжүүлэх хүсэлт өгөхөөс татгалзжээ. Гэхдээ тэр хориотой бодис хэрэглэснээ зөвшөөрснийг Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдлээ.

Б.Ууганбаатар 2017 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм.

"Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.

эх сурвалж:mnb.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?