Алтан эдлэл мэдрэлийн ядаргаанд оруулдаг

Сэтгүүлчийн үг

Хүмүүс эрт дээр үеэс алтаар биеэ чимж ирсэн билээ. Алт зүүснээрээ өөрийн нийгмийн байдал, зэрэг зиндаагаа илтгэнэ гэсэн ойлголт тэр үеэс л суусан биз. Ялангуяа эмэгтэй хүн алтан эдлэл хэрэглээгүй бол хүн биш юм шиг ойлголт манайд ч түгээмэл. Тэр ч байтугай алттай хоол, архи бэлтгэж хүнсэнд хэрэглэдэг.

Тэгвэл алт хүний биед хэрхэн нөлөөлдгийг судалсан эрдэмтэд маш санаандгүй үр дүнд хүрсэн байна.

Канадын эрдэмтэд хүний биед үзүүлэх алтны нөлөөг судалж үзээд, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүст муугаар нөлөөлж байгааг олж тогтоожээ. Ийм хүмүүс алтан эдлэл хэрэглэвэл мэдрэлийн гүн ядаргаанд орох магадлал маш өндөр болдог байна. Алтан эдлэл хүний арьстай хүрэлцсэнээр юмсын ач холбогдлыг ялгаж салгах, шийдвэр гаргах, мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Мөн шөнө унтахдаа алтан эдлэлээ биеэсээ салгахгүй бол нойр муутай хонох магадлал өндөр байдаг аж.

эх сурвалж:zindaa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.21.96.xxx]

    altgui bolohoor yadyy geed baisan ashgui bi chin eruul mendeeree bayan yum bna hehehe

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?