Хойд Солонгос дахин пуужин харважээ

Сэтгүүлчийн үг

Хойд Солонгос дахин дөрвөн баллистик пуужин хөөргөсний гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд буюу Япон улсын эзэмшлийн бүс нутагт унасан болохыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жүүний мэдээлснээp Хойд Солонгосын зүгээс хэд хэдэн пуужин хөөргөсөн нь 1000 км орчим зайг туулсан гэнэ.

Пуужингуудыг Хойд Солонгосын хойд Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн ба эдгээр пуужингууд нь Японы тэнгист унасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна.

Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин хөөргөсөн явдал нь БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотой аж. Хойд Солонгосын засгийн газар үндэсний KCNA мэдээллийн агентлагаараа дамжуулан, “АНУ-ын империалистууд болон тэдний утсан хүүхэлдэй болох Өмнөд Солонгос нийлж БНАСАУ-ын эсрэг цөмийн аюултай цэргийн сургуулилт хийж байгаа учраас манай улсын арми үүний эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?