Н.Төгсцогт найм дахь тулаанаа ялалтаар өндөрлүүлэв

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт  Н.Төгсцогтын найм дахь ялалтаа авлаа.

Түүний өрсөлдөгч нь Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жемино байв.

Тэрбээр мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 КО), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин юм. Тэд 59 кг-д өрсөлдөв.

Тоглолтын эхнээс гавьяат маань илүүрхсэн тоглолт хийсээр таван үеийн дараа 4:1-ээр хошуулчилсан. Хоёр боксчин арван үеийн турш тулалдаж манай боксчин хэд, хэдэн удаа өрсөлдөгч боксчноо хүнд цохилтоор унагаасан юм.

Ингээд аравдугаар үед Н.Төгсцогт өрсөлдөгчөө ТКО буюу техникийн илт давуугаар буулган авч найм дахь ялалтаа авав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?