Урт наслах зам: идэвхитэй амьдралыг уртасгахад тусладаг 7 хүчин зүйл

Сэтгүүлчийн үг

Урт наслах асуудлын тухай ярихад, эрүүл хоол тэжээл хэрэглэх, биеийн байдалд тохирсоначаалал авах, хорт зуршлаас татгалзах гэж ойлгодог.Тэгвэл урт наслахад тусладаг өөр өөр хүчин зүйл ч байдаг бөгөөд бид үүнийг огт мэддэггүй.

Өсвөр насандаа эрүүл хэвийн жинтэй байсан бол, энэ нь таныг насан туршид зүрх-судасны элдэв өвчин, 2 дахь хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг байна.14 насны хэсэг өсвөр насны хүүхдүүд болон 28 наснаас хойш тэднийг судлаж шинжилсэнАмерикийн зүрхний нийгэмлэг ийм баримтыг дурджээ.14 насандаа хэвийн жинтэй байсан хүмүүсийн дунддээр дурдсан өвчнүүд тарган хүмүүсийг бодвол 4 дахин цөөн бүртгэгдэж байжээ.

Гэр орондоо үйлчлэгчгүй байх. Ахуйн техниктэй нөхцөлдорчин үеийн эмэгтэй хүн гэр орны ажилдааөдөрт285 орчим ккал зарцуулдагийг Герман, Францын судлаачид тогтоосон байна.Энэ нь зүрх-судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 30%-иар бууруулдаг байна.70-80 настнуудын өвчний түүхийг судласнаар ийм баримтыг олж авчээ.

Нийгмийн идэвхитэй байдал. Хэрвээ та тэтгэвэрт гарсан хойноо ч компанийнхаа гол хүн нь хэвээр байж,музей юмуу уралдаан тэмцээн үзэж, үзэсгэлэнд оролцдог бол, энэ нь мөн урт наслах зам болдог аж.Нийгмийн идэвхитэй байдал нь тархины үйл ажиллагааг дэмжиж, стрессийнх даавар ялгаралтыг бууруулдаг гэжШведийн Каролины хүрээлэнгийн судлаачид нотлож байна.

Өөрийгөө байгаагаасаа 13 насаар залуу хэмээн үзэх. Гэхдээ энэ тоо харьцангуй шинжтэй юм. Таны паспортын болон сэтгэл зүйн насны ялгаа их ч, бага ч байж болно. Гол нь өөрийгөө залуу гэж бодож байх.Энэ нь таны бие махбодь илүү эрүүл бөгөөд энэ насандаа статистикийн дундаж үзүүлэлтээс илүү урт наслахад бэлэн байгааг харуулж буй хэрэг гэж АНУ-ынМичиганы их сургуулийн судлаачидтайлбарлаж байна.70 болон түүнээс дээш насны 500 гаруй хүний дунд хийсэн судалгааны дараа ийм дүгнэлтэд хүрчээ.

Өөрийнхөө цагийг үр ашигтай зохион байгуулах чадвар. Өөрийн сахилга бат сайтай хүмүүс урт насладаг бөгөөд зохион байгуулалт муутай хүмүүстэй харьцуулвал Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэл 89%-иар бага байдаг байна.Чикаго хотын Рашийн их сургуулийн анагаах ухааны төвийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ.Таанхаарлаа төвлөрүүлж,тархиныхаа эсийг дасгалжуулахад,эс залууждагийг нэг дор хийсэн хоёр судалгаа харуулсан байна.

Шинэ техник сонирхох. Твиттер юмуу скайп сонирхож,шинэ смартфон юмуу “ухаалаг” чанагч хэрэглэх нь тархины эсийг мөн дасгалжуулж, түүний насыг уртасгаж, ажиллах чадварыг хадгалдаг байна.АНУ-д хийсэн судалгаа үүнийг нотложээ.

Тайван нөхцөлд судасны цохилт 60 орчим байх (гараар тоолоход 15 секундад 15 цохих). Зүрхний агшилтын ийм давтамж нь таны зүрх биеийн ачаалалгүй байхад хэвийн ажиллаж буйг харуулж байгаа хэрэг.Тиймээс зүрх ачаалал багатай байж, улмаар удаан хугацаагаар ажиллаж байгаа хэрэг гэж АНУ-ын эрдэмтэд нотлож байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?