Өмнөд Суданд өлсгөлөн нүүрлээд байна

Сэтгүүлчийн үг

Өмнөд Суданы зарим бүс нутагт өлсгөлөн  нүүрлээд  байна гэж НҮБ-ын 3 агентлагийнхан анхаарууллаа. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага,  Дэлхийн хүнсний  хөтөлбөр, НҮБ-ын  Хүүхдийн  сангаас  Өмнөд  Суданы  хойд  нутгийн олон зуун мянган оршин суугч  өлсгөлөнд  нэрвэгдээд  байгааг мэдэгдлээ.  

Түүгээр ч зогсохгүй яаралтай  арга хэмжээ авахгүй бол ирэх дөрөвдүгээр сар гэхэд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо 4 саяас давж мэдэхийг анхааруулж байна. НҮБ-ын мэргэжилтнүүд  ийм нөхцөл  байдал  хүний хүчин  зүйлсээс  улбаатай гэж тодорхойлж байна. Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгч, түүний  баруун  гар  болох динка үндэстнүүд болон  нуэр  үндэстний хооронд 2013 оноос хойш үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнөөс болж хойд нутгийн оршин суугчид нь  өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм байна. 

Дээр нь  тус улсад ажиллаж байгаа Засгийн газрын бус байгууллагуудын ажилтнуудын аюулгүй байдлыг  хангаж  чадахгүй  байгаа,  хүмүүнлэгийн  ачаануудыг дээрэмдэх явдал байнга гарч  байгаа зэрэг нь  нөхцөл байдал хүндрүүлснийг анхааруулж байна. Өмнөд Судан улс тусгаар  тогтнолоо зарласнаас хойш хоёр жилийн дараа  тус улсад иргэний дайн  дэгдсэн  бөгөөд  үүний  уршгаар олон арван мянган хүн  амиа алдаж  3 сая хүн  орон гэрээ орхин дүрвэсэн  юм.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?