ОХУ-д бэлэн мөнгөний төлбөр тооцоонд хязгаар тогтоохоор төлөвлөжээ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамныхан сүүдрийн эдийн засагтай тэмцэх арга замыг эрэлхийлэхийн хамтаар бэлэн төлбөр  тооцоонд хязгаар тогтоох төлөвлөгөөг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт оролцсон Холбооны Засгийн газрын төлөөлөгчид болон шинжээчид "Ведемости"  сониныхонд энэ тухай ярьсан байна.

Гэхдээ тэдний мэдэгдсэнээр одоогоор  ямар  нэгэн шийдэлд хүрээгүй байгаа юм.  Мөн Засгийн газарт ч энэ асуудал өргөн баригдаагүй байгаа юм байна. Харин авто машин, байр орон сууц,  тансаг хэрэглээний  бараа бүтээгдэхүүнийг  бэлэн  мөнгөөр худалдахад  хязгаар  тавих санаачилга гарч байгаа ч одоогоор  ямар хэмжээгээр  хязгаар тогтоохыг хэлэлцэж буй юм байна. Мөн орон  сууц,  нийтийн  ахуйн  үйлчилгээний  хөлсийг банкны  картаар  гэхдээ Нэмэгдсэн өртгийн  албан  татварыг нь бууруулан  төлүүлэх,  цалинг   бэлэн бусаар  олгох санаачилгууд  гарсан байна.  Одоогоор  яамдууд энэ тал дээр тайлбар хийхээс  татгалзаж  байгаа ч 2018-2024  оны эдийн засгийн өсөлтийн хэмийг нэмэгдүүлэх Засгийн газрын төлөвлөгөөнд  дээрх санаачилгуудаас оруулж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?