Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн шинэ уран бүтээл нээлтээ хийлээ

Сэтгүүлчийн үг

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн АНУ-ын "Нетфликс" кино компанитай хамтран бүтээсэн дэлгэцийн шинэхэн уран бүтээлийн нээлт өнгөрөгч бямба гарагт болсон байна. Шинэ кино нь "Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн" нэртэй юм байна. Кино зохиолыг Бүгд Найрамдах Камбож  улсын нэрт зохиолч Лүнг Өөнгийн “Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн, Камбоджа охины дурсамж” хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Кинонд 1951-1981 оны хоорондох Камбож улсын түүхэн цаг үеийн тухай, иргэдийн ахуй амьдралын тухай тусган харуулсан байна. Тухайн үед Камбож улсад ноёрхож байсан “Кхмер Ружье” хэмээх коммунизм нам “гэмгүй ард иргэдийг хэрхэн үй олноор нь хоморголон хөнөөж буй талаар гардаг байна.

Мөн тэр цаг үеийн ард иргэдийн амьдрал, аж ахуй болон байж боломгүй хүнд хүчир ажил, тогтоосон дүрэм журмын талаар илүү тод томруунаар тусгаж өгчээ. Камбож улсын удирдлагууд энэхүү түүхэн цаг үеийг харуулсан киног бүтээж өгсөнд жүжигчин Анжелина Жолид талархал илэрхийлсэн байна.

Анжелина Жоли Камбож улсад анх 2001 онд кино зураг авалтынхаа үеэр очиж, том хүү Маддоксийгоо өргөж авч байжээ. Тэрбээр энэ тухайгаа Олон улсын ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Хагас жилийн өмнө нөхөр бид хоёрын хамтын амьдрал албан ёсоор дуусч, хүүхдүүд маань их сэтгэлийн шархтай үлдсэн. Тиймээс би тэднийхээ сэтгэлийг засч болох арга замыг хайж байгаад аялахаар шийдэж Камбож улсад ирсэн. Манай гэр бүлд хамгийн үнэтэй зүйлийг өгсөн болохоор би хариуд нь энэ улсын түүхийн хамгийн сэтгэл өвтгөм цаг үеийн талаарх киног хийхээр шийдсэн юм" гэж ярьжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?